erkeklerde burun estetigi
burun estetigi cene estetigi ile daha basarili

Нийгмийн түншлэл олон нийттэй харилцах


Нийгмийн Түншлэл Олон Нийттэй Харилцах Алба нь “АБУКА” ХХК-ий Барилга, Технологийн коллежийн Захирлын тушаалаар 2012 оны 9-р сард байгуулагдсан.

Тус алба нь Сургуулийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний дагуу ойрын, дунд хугацааны стратеги төлөвлөгөө, бизнесийн болон үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж, Нийгмийн түншлэлийн болон Гадаад харилцааг өргөжүүлж, нийт багш ажилтны ажиллаж хөгжих, оюутан суралцагчдын сурч, хүмүүжиж, чадавхжих таатай нөхцөлийг бүрдүүлэхээр зорин ажиллана.

Албаны үндсэн чиг үүрэг нь:

  •   Сургуулийн нийгмийн түншлэлийг өргөжүүлэх
  •   Гадаад харилцааг өргөжүүлэх
  •   Маркетингийн бодлогыг боловсруулах
  •   Элсэлтийн менежментийг боловсруулах
  •   Урлаг, спорт, соёлын арга хэмжээ зохион явуулах
  •   Багш хөгжлийн асуудал
  •   Оюутан, суралцагчдын хүмүүжлийн асуудал
  •   Төгсөгчдийн ажлын байр
  •   Үйлдвэрлэлийн дадлага
  •   Олон нийтийн байгууллагуудтай хамтран ажиллах.