Суралцагчдад тэтгэлэг олгохтой холбоотой Засгийн газрын тогтоол гарчээ.

Суралцагчдад тэтгэлэг олгохтой холбоотой Засгийн газрын тогтоол гарчээ.
Засгийн газрын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 122 дугаар тогтоолоор “Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг олгох тухай” журам батлагдсан байна.
Энэхүү журамд орсон гол өөрчлөлт нь:
1. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын 45 хүртэлх насны суралцагчид сарын 200,000 (хоёр зуун мянган) төгрөгөөр тооцож, төгсөх үед нь нэг удаа тэтгэлэг олгоно.
2. Мэргэжлийн боловсролын 2,5 жилийн сургалтаар мэргэжил эзэмшиж, техникийн боловсролын 1.5 жилийн сургалтад үргэлжлүүлэн шатлан суралцаж байгаа төгсөгчид тэтгэлэг олгоно.
3. 2021-2022 оны хичээлийн жилд /одоо/ суралцаж байгаа суралцагчид тэтгэлэг олгохдоо 2022 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс төгсөх хүртэл хугацаагаар дүйцүүлэн сар бүр 200,000 (хоёр зуун мянган) төгрөгөөр тооцон төгсөхөд
нь нэг удаа олгоно.
4. Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын мэдээллийн нэгдсэн системийг боловсролын удирдлага мэдээллийн нэгдсэн системтэй холбох хөгжүүлэлтийн ажил хийгдэж байгаатай холбогдуулан журмын 4.3-дах заалтыг 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн мөрдөнө.
5. Суралцагчийн ирцийн мэдээллийг сар бүрийн ирц бүртгэлийн дунджаар тооцно.
6. Төгсөх үед нь нэг удаа тэтгэлэг олгосноор иргэн мэргэжлийн боловсрол, сургалтаар дамжуулан насан туршдаа суралцах, ур чадвар, мэргэжил эзэмших, мэргэших, цаашилбал хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, суралцаж байх хугацаандаа сурлагын чанараа ахиулахад өөрийгөө бүхий л хэлбэрээр дайчлан хөгжүүлснээр, төгсөх үедээ тэтгэлэг авч, гарааны бизнес, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх, мөн дараагийн түвшинд шатлан суралцах боломжийг нэмэгдүүлнэ. гэжээ
en_USEnglish