Элсэлт

 

ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

Нэг. Нийтлэг үндэс

  • Барилга,Технологийн коллежид оюутан элсүүлэхэд БСШУЯ-ны сайдын 2013 оны 3-р сарын 18-ны өдрийн А/79 тоот тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх журам” бусад холбогдох эрх зүйн акт болон энэхүү журмыг баримтална.
  • Дээд боловсролын дипломын болон бакалаврын зэрэг олгох сургалтын гол зорилго нь бүрэн дунд буюу түүнээс дээш боловролтой хүнийг элсүүлэн сургаж, дараагийн шатны сургуульд болон цаашид бие даан суралцах мэдлэг, чадвар эзэмшсэн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд оршино
  • Энэхүү журмаар зохицуулагдахгүй ажил гарвал Барилга, технологийн коллежийн захирал шийдвэр гаргана.
  • Оюутан элсүүлэх ажлыг зохиох комисс үйл ажиллагаандаа “Боловсролын тухай”, “Дээд боловсролын тухай” хуулиуд, энэхүү журам, сургуулийн элсэлтийн журмыг удирдлага болгоно.

1.4.Оюутан элсүүлэх ажлын гол зорилго нь шалгуулагчдын ерөнхий боловсролын түвшин, мэдлэг, чадвар, авьяасыг бодитойгоор үнэлж, цаашид амжилттай суралцах чадвартай хүмүүсийг шалгаруулан элсүүлэхэд оршино.

1.5.Оюутан элсүүлэх ажлыг дараах үе шаттай зохион байгуулна.

  • Шалгуулагч энэхүү журмын ерөнхий шалгалт өгнө.
  • 5.2 Элсэгч нь монгол хэл болон математикийн хичээлээр БСШУЯамны тогтоосон босго оноонд хүрэхүйц оноо авсан байна.

1.6.Оюутан элсүүлэх үйл ажиллагаа нь ил тод, шударга, хүртээмжтэй, тэгш байдлыг хангасан байна.

 

ХОЁР. ЭЛСЭГЧДЭД ТАВИХ ШААРДЛАГА

  • Барилга,Технологийн коллежид элсэх хүсэлтэй бүрэн дундаас доошгүй боловсролтой иргэн 2.2-д заасан хичээлээр 2017, 2018 онд ЭЕШ өгсөн, монгол хэлний болон ЭЕШ-ын оноо нь 400-аас дээш оноо авсан байна.
  • Барилга, Технологийн коллежид бэлтгэж буй мэргэжлийн хөтөлбөр/чиглэл, тэдгээр мэргэжлээр элсэн суралцахын тулд орсон байх шаардлагатай хичээлийн ерөнхий шалгалтыг доорх хүснэгтээр үзүүлэв:

 

Бакалаврын хөтөлбөрийн нэр Ерөнхий шалгалт өгсөн хичээл

Босго оноо

1

Барилгын инженер Математик, Физик

400

2

Цахилгаан хангамжийн инженер Математик, Физик

400

3

Хүнсний инженерчлэл Математик, Хими

400

 

 

  • Урьд нь дээд болон тусгай дунд боловсрол эзэмшсэн хүнийг дараах мэргэжлээр бакалаврын зэрэг олгох сургалтад суралцуулна. Үүнд:
    • Барилгын инженерийн 2,5 жилийн сургалтанд барилгын техникч болон барилгын бусад мэргэжлээр дээд боловсролтой хүнийг элсүүлнэ.
    • Цахилгаан инженерийн 2,5 жилийн сургалтанд цахилгааны техникч болон цахилгааны бусад мэргэжлээр дээд боловсролтой хүнийг элсүүлнэ.
    • Хүнсний инженерчлэлийн 2,5 жилийн сургалтанд хоол үйлдвэрлэл үйлчилгээний техник технологич болон химийн чиглэлийн мэргэжлээр дээд боловсролтой хүнийг элсүүлнэ

 

ГУРАВ. ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ

 

  •  Барилга, Технологийн коллежид  элсэхийг хүссэн хүмүүсийн бүртгэлийг сургуулийн байр болон оюутан элсүүлэх салбар комисс томилон зохион байгуулна.
  • Элсэхийг хүссэн хүмүүс бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна.

Үүнд:

  • Элсэлтийн Ерөнхий шалгалтын батламж;
  • Боловсролын гэрчилгээ,
  • Диплом,
  • иргэний үнэмлэх зэрэг болно.

 

 

ДӨРӨВ.ЭЛСЭГЧДИЙГ БҮРТГЭХ

 

  • Орон нутгаас Барилга,Технологийн коллежид суралцах эрхийн бичиг авсан хүмүүс 2018 оны 8-р сарын 25-30-нд  сургуулийн хичээлийн байранд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ дараах баримт бичгүүдийг бүрдүүлсэн байвал зохино.

Үүнд:
•    Барилга,Технологийн коллежид суралцах эрхийн бичиг;
•    Суурь болон бүрэн дунд боловсролын үнэмлэх буюу түүнтэй адилтгах бичиг баримт;
•    Ерөнхий шалгалтын батламж;
•    Сурагчийн хувийн хэрэг;
•    Иргэний үнэмлэхний хуулбар;
•    3х4 хэмжээний, 3 хувь цээж зураг;

 

Техникийн дунд боловсрол

                        Бүрэн дунд боловсролтой эсвэл мэргэжлийн боловсролын үнэмлэхтэй

суралцагч элсүүлнэ.

  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ эсвэл мэргэжлийн боловсролын үнэмлэх
  • Хувийн хэрэг
  • 3*4 хэмжээтэй 3 хувь цээж зураг
  • Иргэний үнэмлэхний хуулбар

Жич: /БТК-ын МАШ-ы боловсролын үнэмлэхтэй бол төлбөрийн 50% -ийг хөнгөлнө./

 

 

Мэргэжлийн анхан шатны боловсрол

Суурь боловсролын гэрчилгээтэй буюу буюу 10-р анги төгссөн суралцагчидыг элсүүлнэ.

  • Суурь боловсролын гэрчилгээ
  • Хувийн хэрэг
  • 3*4 хувь цээж зураг
  • Иргэний үнэмлэхний хуулбар

 

Мэрэгжил эзэмшүүлэх богино хугацааны сургалт

                        Нас боловсролны түвшин харгалзахгүй

Иргэний үнэмлэх