Цахим хичээлийн хэрэгжүүлэлтийн дотоод хяналтын үнэлгээ хийгдлээ.

COVID-19 буюу шинэ корона вирусийн цар тахлаас үүдэн 2020-2021 хичээлийн жилийн хичээлийг танхимын сургалтаар явуулахыг зогсоосон билээ. Ийнхүү хичээл сургалтын ажлыг бүрэн цахим хэлбэрээр явуулж эхэлсэн. Энэхүү албан даалгаврыг Дотоод хяналт шалгалт үйл ажиллагаа эрхэлсэн дарга Э. Чулуунцэцэг, сургалт эрхэлсэн дэд захирал Ш. Цэдэвсүрэн, Заах арга зүйч Б. Отгонбаатар, Захирал Б. Мөнхзул нар биелэлтэд хяналт тавин, хэрэгжилтийг шалгахад Ерөнхий эрдэм тэнхим, Үйлдвэр үйлчилгээ тэнхим, Барилгын тэнхимийн багш нар тус тусыг онлайн хичээлийг шалгуулан гүйцэтгэл сайтайгаар тус шалгалт амжилттай явагдаж дууслаа.