Оюутан сурагчдын дунд сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

2020-2021 оны хичээлийн жилд МОНГОЛЫН МЕНЕЖМЕНТ, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН харъя Барилга, технологийн политехник коллеж, ерөнхий боловсролын Норовлин сургуулийн сурагчдын  дунд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг сургуулийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 11-р сарын 7,8 ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэ тэмцээний сурагчдын эрэгтэй багаас 1-р байр Норовлин 1-р баг, 2-р баг Норовлин 2-р баг, Цахилгаан 3а 3-р байранд Эмэгтэй багаас Гоо засал 3а 1-р байр, Норовлин 2-р байр, Гоо засал 1а 3-р байр. Насанд хүрэгчдийн багаас Эрэгтэй 1-р байранд Инженер, 2-р байранд Тогооч /1 жил/, 3-р байранд Сан-техникч эмэгтэй багаас Үсчин /1-жил/ 1-р байр, Инженер 2-р байр, Оёдол /1-жил/ 3-р байр тус тус эзэллээ