Монголын менежмент технологийн дээд сургуулийн багш нарын баяр боллоо

Дэлхийн багш нарын 26 дахь өдөр, Монголын багш нарын 54 дэх өдрийг Монголын менежмент технологийн дээд сургуулийн харьяа Барилга технологийн политехник коллеж,Норовлин бүрэн дунд сургууль, Мандалын найзууд цэцэрлэгийн ахмад багш нар болон залуу үеийн багш нар тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ жилийн багш нарын баярыг авьяаслаг сурагч Баяржавахлан хуурын ая эгшиглүүлэн нээлтийн үйл ажиллагааг эхлүүлж салбар сургуулиудын мэндчилгээгээр үргэлжиллээ.

Норовлин сургуулийн багш нарын мэндчилгээ “багш та”

Нийгмийн ажилтан Олзбаяр “аавын хүү азтай явна”

Мөн багш, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагааг Монголын менежмент технологийн дээд сургуулийн захирал Мөнхзул, сургалт эрхэлсэн дэд захирал Анхзаяа,  Дотоод хяналт, үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Чулуунцэцэг явууллаа. Үүнээс:

  • Гоо заслын багш Өргөнбаяр, Хоол үйлдвэрлэлийн багш Цэцгээ “Багшийн гавьяа”
  • Архивын эрхлэгч диспетчер багш Шүрэнцэцэг “Хөдөлмөрийн яамны жуух”
  • Сургалт эрхэлсэн дэд захирал Анхзаяа “Боловсролын тэргүүн”-ээр тус тус шагнууллаа.

шагнал гардуулалт

Сургалт эрхэлсэн дэд захирал Анхзаяа

Үүний дараагаар ахмад багш нарт гарын бэлэг гардууллаа

Ахмад багш, ажилчид