Корона вирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмж

Нийгэмд үүсээд буй халдварт өвчлөлтэй холбоотойгоор энэхүү хичээлийн жил зарим нэгэн онцлогтойгоор эхэлж байна. Та бүхэн маань сурагч хүүхдүүдийнхээ хичээлийн бэлтгэлийг хангаж буй энэ цаг мөчид цөөн хэдэн зүйлийг зөвлөж хэлье. Хичээлийн жилийн эхний өдрөөс эхлээд хүүхдүүдтэйгээ , багш нартайгаа хамтран хэвшүүлэх шаардлага тулгамдаад байна. Үүнд:
1. Амны хаалт  / цэвэр байх /
2. Нойтон салфетка
3. Гар ариутгагч/ жижгэвтэр савалгаатай/
4. Таны хүүхэд хичээлдээ ирэхээс өмнө цай, хоолоо заавал идсэн байх
5. Хүүхдүүд гэрээсээ хүнсний зүйл аль болохоор авчирахгүй байх
6. Өөрийн хэрэглэж буй бал, үзэг, цаас, ном дэвтэр, гар утас, эд зүйлсийг бусдад дамжуулахгүй байх
7. Зөвхөн өөрийн аяга, таваг, ус, ундааны савыг хэрэглэх
8.Мөн хичээл дээр суудал солихгүй байх /зөвхөн өөрийнхөө суудалд суух/
9. Гэр- сургууль- гэр маршрутыг баримтлах
10. Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ цагт нь авч байх
ЭРҮҮЛ МЭНДИЙНХАА ТӨЛӨӨ ХАМТДАА ЗҮТГЭЦГЭЭЕ.