“Дээлтэй Монгол” өдөрлөг

Үндэсний хувцас бол тухайн үндэсний соёлыг бүрдүүлэгч хамгийн том хэлбэрүүдийн нэг билээ. Үндэсний соёлоороо бахархах марталгүй хадгалж үлдэх, үндэсний хувцас тоглоом наадгайгаар дамжуулж залуу хойч үедээ түүх, соёл, зан заншлаа өвлүүлэн үлдээх зорилгоор Барилга, технологийн коллежоос жил бүр “Дээлтэй Монгол” өдөрлөгийг санаачлан зохион байгуулдаг билээ. “Дээлтэй Монгол” өдөрлөгт нийт оюутан суралцагчид, багш ажилчид маань жилээс жилд ач холбогдол өгч өргөнөөр оролцох болсон нь сайшаалтай. “ДЭЭЛТЭЙ МОНГОЛ 2019” өдөрлөгт олон ястан угсаатны өнгө алгалсан дээл хувцасаараа гоёж үндэсний тоглоом наадгайгаараа тоглон наадаж асуулт хариултын АХА тэмцээнд оюун ухаанаа сорин 1 өдрийг монголоороо гоёж өнгөрөөлөө.