Үндэсний хувцас бол тухайн үндэсний соёлыг бүрдүүлэгч хамгийн том хэлбэрүүдийн нэг билээ. Үндэсний соёлоороо бахархах марталгүй хадгалж үлдэх, үндэсний хувцас тоглоом наадгайгаар дамжуулж залуу хойч үедээ түүх, соёл, зан заншлаа өвлүүлэн үлдээх зорилгоор Барилга, технологийн коллежоос жил бүр “Дээлтэй Монгол” өдөрлөгийг санаачлан зохион байгуулдаг билээ. “Дээлтэй Монгол” өдөрлөгт нийт оюутан суралцагчид, багш ажилчид маань жилээс жилд ач холбогдол өгч өргөнөөр оролцох болсон нь сайшаалтай. “ДЭЭЛТЭЙ МОНГОЛ 2019” өдөрлөгт олон ястан угсаатны өнгө алгалсан дээл хувцасаараа гоёж үндэсний тоглоом наадгайгаараа тоглон наадаж асуулт хариултын АХА тэмцээнд оюун ухаанаа сорин 1 өдрийг монголоороо гоёж өнгөрөөлөө.
- Аялал жуулчлалын багш Чимэдцэрэн монголын түүхийн сэдвээр лекц уншиж байна…
- Эгэл жирийн монгол ахуйг харуулсан сэдэвт жүжиг тоглож буй оюутнууд..
- Шагай нясамдах наадгай
- Шагай нясамдах наадгай
- Үс, гоо засалч 2А ангийн сурагч Даваа
- Монгол бүжиг бүжиглэж буй Тогооч 2А ангийн Э.Болорцэцэг..
- Би орчин үеийн цоглог залуу бас би Монгол залуу..
- Манай коллежийн харьяа НОРОВЛИН бүрэн дунд сургуулийн хамт олон мөн ДЭЭЛТЭЙ МОНГОЛ доо нэгджээ..
- Манай коллежийн харьяа НОРОВЛИН бүрэн дунд сургуулийн хамт олон мөн ДЭЭЛТЭЙ МОНГОЛ доо нэгджээ..
- Шагай шүүрэх наадгай нь хүний гарын мэдрэмж анхаарал төвлөрөл авхаалж самбааг нилээдгүй шаарддаг наадгай билээ…
- Шагай шүүрэх наадгай
- Хос дээлээр гоёсон Түүх нийгмийн ухааны багш Ч.Нямжаргал, хими биологийн багш В. Нансалмаа нар.
- Асуулт хариултын АХА тэмцээн..
- Асуулт хариултын АХА тэмцээн..
- Нийгмийн ажилтан Дашням, Оюутны зөвлөлийн дарга Цахилгааны технийкч 2А ангийн Б.Мөнх-Очир нар..
- Хос дээлээр гоёсон залуус