Захирлын мэндчилгээ

Монгол улсад нэн шаардлагатай байгаа барилгын болон үйлдвэрлэл үйлчилгээ, нийтийн хоолны салбарт мэргэжилтэй ажилтан бэлтгэж, нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах үүргээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа тус сургуулийн хамт олон, ахмад үеийнхэн, төгсөгчид мөн ирээдүйн хөгжлийг тодорхойлох мэргэжилтэн болохоор сэтгэл тэмүүллээр жигүүрлэн суралцаж байгаа нийт оюутан суралцагч та бүхэнд мэндчилгээ дэвшүүлж байна.

Монгол улсын хөгжилд мэргэжилтэй чадварлаг ажилтны гүйцэтгэх үүрэг асар их гэдгийг манай хамт олон гүнээ ухамсарлаж өөрийн ажил үйлсээрээ шамдан ажиллаж байгааг онцлон тэмдэглэхэд таатай байна.

Сургуулиа олон улсын нийтлэг жишигт ойртуулан хөгжүүлэх ойрын ба хэтийн зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд нөр их хөдөлмөр хүлээж байна гэдгийг хэлэх хэрэгтэй,

Юуны өмнө багш нарын ур чадварыг дээшлүүлж, сурах таатай орчныг бүрдүүлэн, сургалтын үйл ажиллагааг боловсронгуй болгож, шинэ дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэн материаллаг баазыг бэхжүүлж, оюутан суралцагчдад хүргэх үйлчилгээг чанартай болгох замаар мэргэжилтэй ажилтны  чадварыг дээшлүүлэх туйлын зорилгыг хэрэгжүүлэхийн тулд цаашид улам шамдан ажиллахыг зах зээлийн нийгэм шаардаж байгаа билээ.

Гадаад хамтын ажиллагааг сайжруулж багш оюутан солилцоог эрчимжүүлэх хамтарсан хөтөлбөр боловсруулах зайн сургалт, сургуулийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлага ойрын зорилтуудын хэсэг болж байна.

Цаашид Барилга, технологийн политехник коллеж нь олон улсын жишгийг хангах, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн хөрвөх чадвартай мэргэжилтэй ажилтан бэлтгэх алс хэтийн зорилгоо амжилттай хэрэгжүүлэх их үйлсэд тань амжилт хүсье. Хүндэтгэсэн Бэгзсүрэнгийн МӨНХЗУЛ /Барилга, технологийн политехник коллежийн захирал/

mnMongolian