Бидний тухай

Барилга тенологийн коллеж сургалтын бодлого зохицуулалтын алба, санхүү эдийн засгийн алба, аж ахуй үйлчилгээ хангамжийн алба, барилгын тэнхим, технологийн тэнхим, ерөнхий эрдмийн тэнхим гэсэн удирдлагын бүтэцтэй, дэрэгдээ Норовлин лицэй сургууль, Энхжин жаалууд цэцэрлэг, Мандал оюу бөхийн сургалттай нийт багш, ажилтан, ажилчид, оюутан, сурачидтай, суралцагчид хичээллэх 2 байр, 14 дадлагийн газар, лабиротортой, гаруй фондтой номын сан, соел, урлагийн ганхим, цайны газартай хувийн хэвшлийн хамгийн том коллежийн нэг боллоо.

Тус сургуулийн 2 мэргэжил 4 багш, ажилтантай богино хугацааны сургалтаар эхэлж байсан үйл ажиллагаа 100 гаруй багш, ажилтан, 1500 гаруй оюутан суралцагчидтай бакалаврын 3, техникчийн 6, анхан шатны 12 мэргэжлийн сургалттай коллеж болон өргөжихийн зэрэгцээ 21 мэргэжлээр мэргэжил олгох богино хугацааны сургалт явуулж байна.

Бид ажил мэргэжилгүй залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдэд иргэний авьяас сонирхол, өнөөгийн зах зээлийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан, боловсролын үндсэн зарчимд нийцүүлэн сургалтаа явуулж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогч эздийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай хос мэргэжил бүхий хөрвөх чадвартай мэргэжилтэй ажилтанг 2-37 жил ажилласан туршлагатай багшлах боловсон хүчин, сургалтын тохилог орчин, материаллаг баазын хангамжиндаа тулгуурлан бэлтгэж байна.

Манай сургууль 20 гаруй жилийн хугацаанд Монгол улсын болон гадаад орнуудын хөдөлмөрийн зах зээл дээр 20000 гаруй мэргэжилтэй ажилтан бэлтгэснээс мэргэжилийн ур чадварын уралдаанд амжилт үзүүлэн нэр алдраа цуурайтуулсан, бие дааж хөдөлмөр эрхлэн өөрийн бизнесээ амжилттай эрхэлж, мэргэжлийн зэрэг, ур чадвараа ахиулан салбартаа тэргүүлж, алдар суугаа мандуулсан олон төгсөгчид бий. Манай төгсөгчдийн 85% нь ажил эрхэлж байна.

mnMongolian